• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сансар судлал улс ардын аж ахуй, бүтээн байгуулалтад үйлчилж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-24 16:59:08
24-нд Хятадын сансар судлалын өдөрлөг юм. Хятадын сансар судлалын салбарын хөгжил дэвшлийг тэмдэглэхийн тулд, ноднин Хятад улс жил бүрийн 4-р сарын 24-нийг "Хятадын сансар судлалын өдөрлөг" хэмээн тогтоожээ. Энэ оны сансар судлалын өдөрлөг "Сансар судлал сайн сайхан амьдралыг цогцлоно" уриан дор болж, олон газрынхан сансар судлалын салбарын шинжлэх ухаан, техник, хэрэглээг онцолсон баялаг агуулгатай үйл ажиллагаанууд зохиож, улс ардын аж ахуйн бүтээн байгуулалт, нийгмийн хөгжилд гүйцэтгэж буй үүргийг сурталчилжээ.

Энэ оны Хятадын сансар судлалын өдрийн гол үйл ажиллагаа Шааньши мужийн төв Ши-Ань хотод болов. Сансар судлалын өдөрлөг болсон танхимд шинжлэх ухааны эрдэм дэлгэрүүлэх үзэсгэлэн, сансар судлалын чуулга уулзалт зэрэг үйл ажиллагаанууд зохиож, олон нийтэд Хятадын сансар судлалын сүүлийн үеийн ахицыг харуулсан үзэсгэлэн ажиллуулжээ. 1970 оны 4-р сарын 24-нд Дүн Фанхун-1 хэмээх Хятадын анхны хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, Хятад улс сансар огторгуйн нууцыг тайлж, сансрын уудмыг энх тайвны зориулалтад ашиглаж эхэлснээс Тяньгүн-1 ачааны хөлгийг хэдхэн хоногийн өмнө амжилттай хөөргөсөн хүртлэх бараг хагас зуун жилийн судалгаанд, Хятадын сансар судлалын салбар тасралтгүй хөгжиж ирсэн юм. Сансар судлалын хоёр дахь өдөрлөгөө тэмдэглэж байгаа үеэр, Батлан хамгаалалтын шинжлэх ухааны аж үйлдвэрийн газрын ерөнхий инженер, Сансар судлалын үндэсний газрын ерөнхий нарийн бичгийн дарга Тянь Юйлүн танилцуулахдаа, "Энэ оны Хятадын сансар судлалын өдөрлөгийн зорилго бол сансар судлалын хэрэглээг онцолж, улс ардын аж ахуйн бүтээн байгуулалт, нийгмийн хөгжлийн явцад түүний гүйцэтгэж буй үүргийг сурталчилж, сансар судлалын мэдлэгийг дэлгэрүүлж, шинэ соёлыг бий болгон, ажил үйлс эрхлэх идэвхжлийг нэмэгдүүлж, сансар судлалын салбар улс ардын аж ахуйн бүтээн байгуулалтын гол талбар өөд урагшлахад тус дөхөм үзүүлэн, ард иргэдэд аз жаргал, ашиг тус хүртээж, сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө юм" гэжээ.

Хятад улс сансар судлалын үйлсийг нээлттэй байр сууриар хөгжүүлж, олон улс оронтой сансар судлалын салбарт маш сайн хамтран ажиллаж байна. 23-нд Сансар судлалын олон улсын хамтын ажиллагаа, солилцооны шинэ индэр - "Нэг бүс нэг замын сансар судлалын инновацийн холбоо" Ши-Ань хотод албан ёсоор байгуулагдаж, ОХУ, АНУ зэрэг 10 орны олон их дээд сургууль, судалгааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг гишүүн болгов. ОХУ-ын 7 их дээд сургууль энэ холбоонд нэгджээ. ОХУ-ын Санкт-Петербургийн сансар судлалын тоног төхөөрөмжийн их сургуулийн дэд захирал Константин Росов хэлэхдээ: "2016 онд Хятад, Орос хоёр орны засгийн газар сансрын уудамд судалгаа хийх, технологийн ашиглалтыг хамгаалах тогтоолд гарын үсэг зурж, энэ нь хоёр орны сансар судлалын салбарын дэвшил гаргасан юм. Сүүлийн жилүүдэд Хятад, Орос сансар судлалын салбарт нягт хамтран ажилласан бөгөөд өдгөө хоёр орон өөрсдийн пуужин, хөөргөх төв, хиймэл дагуул бие даан зохион бүтээх хүчин чадалтай болсон юм. Хойшид хоёр орон сансар судлалын салбарт улам олон хамтын ажиллагаа өрнүүлэх нь лавтай" гэсэн байна.
Хятадын сансрын технологи улс ардын аж ахуй, нийгмийн хөгжлийг урагшлуулах явцад улам чухал үүрэг гүйцэтгэж байна. Хиймэл дагуулын алсын удирдлага бүхий хэрэглээгээр жишээлэхэд, өнөөг хүртэлх байдлаар Хятад улсын иргэний хэрэглээний алсын удирдлагатай хиймэл дагуулаар түгээсэн өгөгдлийн хэмжээ 10 сая хүрч, хиймэл дагуулын телевизийн шууд дамжуулгын хэрэглэгчид 70 сая хүрчээ. Бэй Дөү дагуулын холболтын хэмжээ 4 сая гаруйд хүрч, хиймэл дагуулын нэг жилийн хэрэглээ 200 тэрбум юань хүрсэн юм. Энэ тухай Тянь Юйлун танилцуулан хэлэхдээ: " 'Хятадад үйлдвэрлэв 2025'-аар удирдамж болгож, сансар судлалын цэрэг, иргэний хэрэглээг нэгтгэн, технологийн үр дүнг дэлгэрүүлэн, сансар судлалын худалдааны зориулалттай хөгжлийг түргэтгэж, худалдааны хиймэл дагуул, худалдааны пуужин, газар дээрх тоног төхөөрөмжийг хөгжүүлэх бодлогыг төгөлдөржүүлж, технологийн үр дүнг ашиглах, оюуны өмчийн эрхийг хамгаалах механизмыг боловсронгуй болгоно. Ухаалаг үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан, интернет мэдээлэл, дээд зэрэглэлийн материал, шинэ эрчим хүч зэрэг цэрэг, иргэний хэрэглээний технологи, үйлдвэрлэлийг эн тэргүүнд хөгжүүлж, бүс нутгийн, бүлэглэлийн хэлбэртэй сансар судлалын цэрэг иргэний инновац, үйлдвэрлэлийн жишиг бүс байгуулахыг дэмжиж, сансар судлалын үйлдвэрлэлийг шат ахиулж, улс орны стратегийн шинэ үйлдвэрлэлийн шинэ өсөлтийн цэгийг бий болгоно" гэжээ.

Түүний танилцуулснаар, 2017 онд Хятад улс сарыг тандах Чан-Э-5 аппаратыг хөөргөх үүрэг биелүүлж, сарнаас анх удаа дээж аваад буцаж ирэх үүрэг гүйцэтгэнэ. Хятад улс бас сансар судлалын хиймэл дагуул, шинэ хэлбэрийн алсын удирдлагын болон холбооны хиймэл дагуул хөөргөх зэрэг олон үүрэг гүйцэтгэх болно.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе