• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Химийн зэвсэг хөгжүүлэх төсөлтэй холбоотой 271 эрдэмтэнд хориг тавина

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-25 10:05:06
АНУ-ын Сангийн Яам 24-нд мэдэгдэл гаргаж, "Сирийн Засгийн газрын химийн зэвсэг хөгжүүлэх төсөл"-тэй холбоотой Сирийн Засгийн газрын байгууллагын 271 хүнд хориг тавина хэмээн мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд: Сирийн Засгийн газрын байгууллагын энэ 271 хүн бол Сирийн Засгийн газрын химийн зэвсэг хөгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэдэг Сирийн шинжлэх ухааны судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтнууд юм. Бүх талын энэ хориг арга хэмжээнд хамрагдсан зарим эрдэмтэн нь Сирийн Засгийн газрын химийн зэвсэг хөгжүүлэх төсөлд 5 жил гаруй ажиллаж буй хүмүүс болно гэж уг мэдэгдэлд тэмдэглэжээ.

Хоригт заагдсан хүмүүстэй холбоо бүхий АНУ-ын нутаг дахь эд хөрөнгийг АНУ царцааж, АНУ-ын пүүс компани, иргэдийн тэдэнтэй худалдаа наймаа хийхийг хориглоно гэж мэдэгдэлд тэмдэглэв. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе