|
|
||
Ерөнхийлөгч Дональд Трамп мөн өдөр Цагаан ордонд Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудаас НҮБ-д байнга суугаа элчин сайд нартай уулзахдаа, Солонгосын хойгийн өнөөгийн байдлыг "хүлээн зөвшөөрч болохгүй", Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн төслийн асуудлаар нэмэлт, улам хатуу хориг арга хэмжээ авахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эрхбиш сайтар бэлтгэх хэрэгтэй гэжээ.
Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хэзээ авах ёстойг ерөнхийлөгч Дональд Трамп тодорхойлсонгүй. АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн АНУ-ын нэрээ нууцалсан нэг албаны хүний үгнээс эш татаж, нэмэлт хориг арга хэмжээгээр ирээдүйд Хойд Солонгосын пуужин туршин хөөргөх, цөмийн туршилт дахин хийхийн хариу болгох эсэх асуудлыг Цагаан ордныхон дотооддоо авч хэлэлцсэн гэж мэдээлжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |