• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Эртний соёл иргэншилт орнуудын форумд оролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-25 10:00:21
4-р сарын 24-нд Хятадын гадаад хэргийн сайд Ван И эртний соёл иргэншилт орнуудын форумын сайд нарын хэмжээний уулзалтад оролцож, уг форумын энх тайван, багтаамжтай, хамтын ажиллагаа хэмээх гурван нийтлэг ойлголтыг хураангуйлан дүгнэсэн байна.

Ван И: Нэгд энх тайвны нийтлэг ойлголтод хүрлээ. Энх тайван тогтоож, түүнийг хамгаалах нь бидний хамтын үүрэг хариуцлага юм. Олон улсын болон бүс нутгийн ямар ч маргааныг энх тайвнаар зохицуулах ёстой. Харин хүч хэрэглэж болохгүй, дахиж дайн үүсгэж болохгүй гэлээ.

Хоёрт, багтаамжтай байх нийтлэг ойлголтод хүрлээ. Соёл иргэншилд дээд доод гэж үгүй, аль нэг нь бусдаасаа дээгүүр байна гэдгийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Янз бүрийн соёл иргэншил эрх тэгш байж, харилцан бие биеэсээ суралцах хэрэгтэй. Ингэвэл сая хамт урагшилж чадна.

Гуравт, хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрлээ. Бид иргэдийн амьжиргааг хэрхэн сайжруулж, эдийн засгаа хэрхэн хөгжүүлж, сэтгэн мандалтдаа хэрхэн биелүүлэх хамтын зорилттой тулгарч байна. Бид хамтдаа гар гараа барьж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хамтдаа хөгжих ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе