• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн хэвлэл ташаа мэдээлэл цацаж байна гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 17:15:55

Афганистаны хар тамхины ургац нэмэгдсэн нь Хятад улсын зохион бүтээсэн шинэ үрийг ашигласнаас болсон хэмээн Америкийн хэвлэлийн мэдээлж байгаад холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 25-нд хэлэхдээ: Энэ мэдээлэл бодит байдлаас гажсан, ташаа мэдээлэл гэжээ.

Америкийн "CNBC"-ийн мэдээлснээр, 2016 онд Афганистаны хар тамхины үйлдвэрлэл 2015 оныхоос 43 хувиар нэмэгдэн, шинэ рекорд тогтоожээ. НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал хариуцсан тамгын газрын албан тушаалтны үзэж байгаагаар, энэ нь Хятад улсаас шинэ үр оруулж тарьсантай шууд холбоотой гэжээ. Үүнд холбогдуулан Гэн Шуан хэлэхдээ: Хятад улс Афганистан зэрэг бүс нутгийн улс орнуудтай мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагаагаагаа үргэлжлэн эрчимжүүлж, Хятад-Афганистан, мөн бүс нутгийн ард түмний эрүүл мэнд, амьдралын амар тайван нөхцөл байдлыг хамгаалах болно гэжээ.
\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе