• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн авч буй хориг арга хэмжээг БНАСАУ зэмлэн буруушаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 19:53:27
БНАСАУ-ын төв цахилгааны мэдээний агентлагийн 25-нд мэдээлснээр, Америк сүүлийн үеэс БНАСАУ-ын эсрэг шинэ ээлжийн хориг арга хэмжээг сэдэж, тус улсыг ганцаардуулах зорилготой бодлого авч буйг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам зэмлэсэн бөгөөд "эргүү шийдэм эзэндээ" гэгч болохыг Америкт сэрэмжлүүлж байна гэжээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр хэлэхдээ, сүүлийн үеэс Америк БНАСАУ-ыг ганцаардуулах зорилготой хатуу дарамт болон оролдлогын шинжтэй шинэ хориг арга хэмжээг боловсруулж байгаа бөгөөд дотоод гадаадын дэмжлэгийг олохыг хүсэж байна гэжээ.
 
Америкийн ерөнхийлөгч Трамп 24-нд цагаан ордонд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудаас НҮБ-д байнга суугаа элчин сайд нартай уулзахдаа, Солонгосын хойгийн өнөөгийн байдлыг "хүлээн зөвшөөрч болохгүй", Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн төслийн асуудлаар нэмэлт, улам хатуу хориг арга хэмжээ авахын тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эрхбиш сайтар бэлтгэх хэрэгтэй гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе