• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурлын цахим худалдааны 3 дахь долоо хоногийн үйл ажиллагаа нээлтээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 10:53:53

НҮБ-ын Худалдаа хөгжлийн хурлын зохион байгуулсан цахим худалдааны 3 дахь долоо хоногийн үйл ажиллагаа 4-р сарын 24-28-нд Швейцарын Женевт болно. Энэ удаагийн цахим худалдааны долоо хоногийн үйл ажиллагаа нь "Багтаамжтай цахим худалдаа" уриан дор болж, олон улсын байгууллагын мэргэжилтэн, гишүүн орны засгийн газрын албаны хүн, эрдэм шинжилгээ, аж үйлдвэрийн салбарын 1000 гаруй төлөөлөгчид цахим худалдаанд тулгарч буй боломж, өрсөлдөөн сорилтыг авч хэлэлцсэн байна. Алибаба группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Жек Ма лекц уншсан байна.

Худалдаа хөгжлийн хурлын гаргасан бүртгэлийн шинэ тоо баримтаас үзвэл, 2015 онд дэлхийн цахим худалдааны нийт хэмжээ 25 триллион ам.долларт хүрч, цахим худалдаа хамгийн том худалдааны салбар болжээ. Үүнд, Америк дэлхийн хамгийн том цахим худалдааны зах зээл, 2015 онд, борлуулалтын нийт хэмжээ нь 7 их наяд ам.долларт хүрсэн байна. Япон борлуулалтын хэмжээ нь 2 их наяд 400 тэрбум ам.долларт хүрч, 2 дугаарт, Хятад улс борлуулалтын хэмжээ нь 2 их наяд ам.долларт хүрч 3 дугаарт орсон байна.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе