• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БХАТИХ-ын Байнгын Хороо байгаль орчны тухай тайланг хэлэлцэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-25 10:19:35

24-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ы Байнгын Хорооны 27-р хурлаар "Төрийн зөвлөлийн 2016 оны байгаль орчны байдал, байгаль орчныг хамгаалах зорилтыг биелүүлсэн байдал, байгаль орчны тухай хуулийг хэрэгжүүлсэн байдлын тухай тайлан, хянан хэлэлцсэн байдлын тухай тайлан"-г хянан хэлэлцэв. Хятадын БОЯ-ны сайд Чэнь Жинин хурлын үеэр тавьсан тайландаа, одоо Хятадын байгаль орчны байдал хүндрэлтэй хэвээр байна. Байгаль орчныг хамгаалах ажил хүрэлцэхгүй талаа нөхөх зангилаа үе шатандаа байна. Энэ онд Хятад улс байгаль орчноо хамгаалах ажлыг сайтар хийж, "ус, агаар, хөрс"-ний бохирдлоос сэргийлэх ажилд үргэлжлүүлэн анхаарал хандуулах болно гэлээ.

Энэ жилийн тайланд эхлээд 2016 онд Хятадын байгаль орчны чанарыг сайжруулах талаар хүрсэн амжилтыг дүгнэж, байгаль орчныг хамгаалах тоон үзүүлэлтийн үүргээ давуулан биелүүлснийг энэ оны "Засгийн газрын тайлан"-д дурдсаныг сануулсны зэрэгцээ мөн байгаль орчныг хамгаалах ажилд оршиж буй асуудлыг дурджээ. Сайд Чэнь Жинин: Байгаль орчны бохирдлын нөхцөл одоо ч гэсэн тийм сайн биш байна, байгаль орчны чанар хүмүүсийн хүссэнд хүрээгүй байна. Байгаль орчныг хамгаалах ажлын зах зээлийн механизм бүрэн төгөлдөр бус, байгаль орчныг хамгаалах эгнээг бүтээн байгуулах ажлыг сайжруулах хэрэгтэй байна. Мөн байгаль орчныг хамгаалах арга барил гүнзгийрэхийн хэрээр дандаа ээдрээтэй, шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлууд үлдэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе