• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд ухаалаг хандах ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-25 12:38:03

Ойрын үед АНУ, БНАСАУ сөргөлдсөнөөс болж, Солонгосын хойгийн байдал хурцдаж байгаад Хятад улс байдлыг намжаахын тулд хүчин чармайлт гаргасаар ирлээ.

Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай Хятадын байр суурь тодорхой байсаар ирсэн. Тухайлбал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгахыг баримталж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулан, энхийн аргаар асуудлыг шийдвэрлэхийг баримтална. Хятадын талын уламжилсан мэдээллээс талууд нухацтай бодох ёстой. Нэгд, Хятад улс асуудал зөрчлийн гол тал биш. Хоёрт, Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх түлхүүр Хятадын гарт байхгүй.

Хятад улс хэлэлцээгээр асуудлыг шийдэхийг түлхүү санаачилж байгаа нь Солонгосын хойгт дайн гарвал талуудын ашиг сонирхолд нийцэхгүй. Цөмийн зэвсэггүй байхыг биелүүлж, энх тайван, тогтвортой байдлыг баталгаажуулж байж талуудад ашигтай байхыг тодорхой ойлгож буй явдал юм.

Солонгосын хойгийн байдал ээдрээтэй, эмзэг байгаа учраас дур зоргоор авирлахгүй, ухаалаг хандах шаардлагатай байна. Тэнд хүчирхийлэл бус харин энх тайван хэрэгтэй. Талууд энх тайвныг баримталж, ухаалгаар хандаж байж, Солонгосын хойгийн асуудлыг үр ашигтай зохицуулах арга замыг олж чадна.

\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе