• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдэд түвд эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 16:53:34

ТӨЗО-ны 684жижиг хот суурин, эмнэлгээр бүрэн хангасан байна. 2016 оны эцсийн байдлаар, эмнэлгүүдийн 89 хувь түвд эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эхэлснээр ТӨЗО-ны түвд эм эмнэлэг эмчилгээний түвшин мэдэгдэхүйц дээшилсэн байна.

"12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, ТӨЗО түвд эм эмнэлгийн салбарт 10 сая юанийн хөрөнгө оруулдаг байснаасаа 2015 онд 40 сая юань болон нэмэгдэж, нийт 105 сая 470 мянган юанийн хөрөнгө оруулсан хэмээн ТӨЗО-ны Түвд эм эмнэлгийг удирдах газрын дарга Баасан танилцууллаа.

Саяхан өндөрлөсөн 2017 оны Түвдийн Түвд эм эмнэлгийн ажлын хуралдааны мэдээг үндэслэбэл, "13-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, түвд эм эмнэлэгийн хөгжлийн тусгай төсвийн зардлын 50 хувийг анхан шатны эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчний сургалт, хямд төсөр хэрэглэхэд амар технологийг дэмжих зэрэгт зарцуулах гэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе