• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Худалдааны шошгын замбараагүй бүртгэлд цохилт өгно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 17:00:31

4-р сарын 26-ны дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Бээжингийн оюуны өмчийн шүүхээс худалдааны шошгыг бүртгүүлсэн муу жишээг нийтэлж байна. Илээр нийтэлсэн эдгээр материалаас үзвэл, худалдааны шошготой холбоотой хэрэг нийт мэдүүлсэн хэргийн 60 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ оны 1-р улиралд шошгын зөвшөөрөл, эдлэх эрхтэй холбоотой захиргааны 1978 хэргийг хүлээж авсан нь өнгөрсөн жилийн мөн үеийн хэмжээнээс 0.5 дахин нэмэгдсэн байна. Бээжингийн оюуны өмчийн шүүхийн дарга Сүө Чи хэлэхдээ: Шошго бүртгэх ажил замбараагүй болж, шошгын тогтолцооны хэвийн үйл ажиллагааг гажуудуулж буйд чиглүүлэн Бээжингийн оюуны өмчийн шүүх хянаж судлах ажлаа чангатган, холбогдох байгууллагуудтай хамтран шошга бүртгэлийн замбараагүй байдлыг цэгцлэх болно гэлээ.

Эх сурвалжаас үзвэл, Бээжингийн оюуны өмчийн шүүх хянаж шалгах ажлаа эрчимжүүлэн, олон нийтээр хяналт тавиулах арга замаар хууль зүйн болон холбогдох захиргааны байгууллагуудын нэгдсэн механизм байгуулах зэрэг арга хэмжээ авч шошгын замбараагүй бүртгэлд цохилт өгч байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе