• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын буухиа илгээмжийн орлого түргэн нэмэгдэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 10:38:42
Хятадын үндэсний шуудангийн газрын саяхан гаргасан "2017 оны 1-р улирлын Хятадын буухиа илгээмжийн хөгжлийн үзүүлэлтийн тайлан"-д тэмдэглэснээр, 1-р улиралд Хятадын буухиа илгээмжийн хөгжлийн үзүүлэлт 150.8 буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 16.8 хувиар өсөн нэмэгджээ. Бүх Хятадын буухиа илгээмжийн орлого 98 тэрбум 460 сая юань буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 27.4 хувиар өсөн нэмэгдэж, мөн үеийн ДНБ-ний өсөлтийн хурдаас 4 дахин өндөр байлаа.

Тайланд, 1-р улиралд буухиа илгээмжийн зах зээлийн эрэлт хэрэгцээ түргэн нэмэгдэж, зах зээлийн цар хэмжээ өндөр түвшинд байгаа ба үйлчилгээний чанар улам сайжирч байна. Үйлчилгээний сүлжээ Хятадын төв, баруун бүс, хөдөө орон нутаг руу өргөжиж, буухиа илгээмжийн салбарын таатай байдлыг буй болгожээ. Бүх Хятадын буухиа илгээмжийн нийт тоо 7 тэрбум 590 сая буюу өнгөрсөн жилийн мөн үеэс 31.5 хувиар нэмэгджээ. Өдөрт 84 сая 330 мянган ширхэг буухиа илгээмж хүргэж, хүн нэг бүрийн буухиа илгээмжийн тоо 5.5 ширхэгт хүрсэн байна. \Урьхан\ 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе