• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Стандартчилах хуульд анх удаа өөрчлөлт оруулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 16:40:19

24-нд хуралдсан БХАТИХ-ын Байнгын Хорооны ээлжит хурлаар, стандартчилах хуульд өөрчлөлт оруулсан төслийг хянан хэлэлцэв. 1989 оноос хэрэгжсэн энэ хууль 28 жилийн турш үйлчилсний эцэст, анх удаа томоохон өөрчлөлт оруулах гэж байгаа ажээ. Уг хуулийн төсөл өнөөгийн стандарт дутмаг, хуучирч хоцрогдсон зэрэг асуудалд хандуулж, олон шинэ тогтоол боловсруулсан байна. Эдгээр шинэ тогтоолыг стандарт боловсруулах талаар хэрхэн дүрэмжүүлдэг юм бол? Мөн хэрэглэгчийн амьдралд ямар нөлөө үзүүлэх бол?

Орчин үеийн бизнесийн нийгмийн хувьд, "стандарт" хаа сайгүй бий. Экологийн эрүүл хүнсний бүтээгдэхүүний зөвшөөрлөөс аваад лифт угсралтын чанар чансаа гээд стандарт нь бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанар чансааг шууд тогтоохоор барахгүй ялангуяа иргэдийн хувийн ашиг сонирхол, улсын хангалт, бүтцийн чанартай өөрчлөлт хөгжлийн том төлөвлөгөөтэй холбогддог. Өнөөгийн стандартчилах хуулийг 1989 оноос хойш нийт 28 жил хэрэгжүүлсэн болохоор, стандарт хуучирч хоцрогдсон, стандартын систем хутгалдсан зэрэг асуудал байгаа ажээ.

Энэ удаад хянан хэлэлцэхээр болсон хуулийн төсөлд олон шинэ тогтоол оруулсан байна. Стандарт боловсруулах цар хүрээг өргөжүүлэх нь түүний томоохон үзүүлэлт юм. Одоогийн хуулиар тогтоосон аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, барилга байгуулалт, хүрээлэн буй орчны хамгаалалтын салбар зэргээс өргөжүүлээд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, үйлчилгээний салбар болон нийгмийн салбарыг хамруулжээ. Хятадын Ардын Их Сургуулийн Хуулийн дээд сургуулийн профессор Лю Жюньхай тэмдэглэхдээ: Стандартын цар хүрээг өргөжүүлсэн нь өнөөгийн шаардлагатай нийцэж, хэрэглэгчдийн ашиг сонирхлыг сайтар хамгаалахад ашигтай юм гэжээ.

"Өнөөгийн хэрэгжүүлж буй стандарт голцуу уламжлалт үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, барилга байгуулалт, байгаль орчны хамгаалалтын эрэлт хэрэгцээг хангаж, тохирох хүрээ нь хязгаартай байдаг. Харин тус төсөл цаг үеийн шинэчлэлийг даган стандарт тогтоох хүрээ хэмжээг өргөжүүлсэн байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар чансаа нь айл өрхийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой. Үйлчилгээний салбараар жишээ татахад гадаадад суралцах зууч байгууллага, хүүхдүүд, настайчуудад зориулсан тусгай сургалт нь улсаас тогтоосон үйлчилгээний стандарт байхгүй бол хууртсаны дараа л үйлчилгээний сайн мууг мэдэх боломжтой. Ингэж стандарт тогтоох нь маш чухал юм."

Өдгөө Хятадын хэрэгжүүлж буй стандартын системийг үндэсний, ажил төрлийн, орон нутгийн болон аж ахуйн нэгжийн стандарт гэж 4 зэрэглэлд хуваадаг. Мөн санаачилж буй стандарт, заавал хэрэгжүүлэх стандарт гэж 2 төрөлд хуваадаг. Гэвч бодитоор хэрэгжүүлэх явцад замбараагүй байдал оршиж, зарим нь харилцан зөрчилтэй байдаг.

Энэ удаа нэмэлт засвар оруулсан төсөлд заавал журамлах стандарт олон байгаа бөгөөд замбараагүй байдалд чиглүүлэн түүний хамрах цар хүрээ, тогтоох гол цогцыг хумьсан байна. Хятадын үндэсний стандартчлалын удирдах зөвлөлийн дарга Тянь Шихун БХАТИХ-ын байнгын хороонд тодорхойлолт хийж хэлэхдээ, Одоо хэрэгжүүлж буй заавал хэрэгжүүлэх үндэсний стандарт, салбарын болон орон нутгийн стандартыг заавал хэрэгжүүлэх үндэсний стандарт болгон өөрчлөх бөгөөд заавал хэрэгжүүлэх үндэсний стандартыг хүрээг хүмүүсийн эрүүл мэнд, амьдрал, эд хөрөнгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, экологи байгаль орчны аюулгүй байдлыг хамгаалах, мөн нийгмийн эдийн засгийн удирдлагын үндсэн эрэлт хэрэгцээний техникийн шаардлагыг хангах явдлаар хязгаарлаж, заавал хэрэгжүүлэх үндэсний стандарт, салбарын стандарт, орон нутгийн стандартыг хүчингүй болгоно гэжээ.
Төсөлд бас олон төрлийн стандартын зэрэглэлийн байр суурийг тогтоож, салбарын стандартын техникийн шаардлага нь заавал хэрэгжүүлэх үндэсний стандартын холбогдох техникийн шаардлага хангасан байх ёстой гэж тогтоожээ. Орон нутгийн стандарт, хамтлагийн стандарт, аж ахуйн нэгжийн стандартын техникийн шаардлага нь заавал хэрэгжүүлэх үндэсний стандартын холбоотой техникийн шаардлага хангасан байх хэрэгтэй бөгөөд олон нийтэд нээлттэй байх ёстой.

Стандарт хуучрах явдал нь одоогийн хэрэгжүүлж буй стандартын системийн нэг том асуудал юм. Тоо баримтаас үзвэл, Хятадын олон төрлийн стандарт маш их, стандартуудын 75 хувиас илүү нь 5 жилээс давсан байна. Цөөнгүй стандарт нь үндэсний стандартын шаардлага хангахгүй бөгөөд олон улсын стандарт, гадаадын тэргүүний стандарт шаардлага хангахгүй байна. Энэ асуудлыг зохицуулж, зах зээлийг хөгжүүлэхийн тулд төсөл нь орон нутгийн стандарт боловсруулах эрхийг чөлөөтэй болгосон бөгөөд хөгжсөн орны туршлагаас суралцаж, анх удаа хамтлагийн стандарт гэсэн ухагдахууныг дэвшүүлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе