• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг дэмжин, хамтран ажиллах ёстой

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 17:06:18

"БНХАУ, АНУ хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа асар хурдтай өсөж байна. Хоёр тал тэнцвэртэй байдлыг баталгаажуулахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй" гэж БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд Цуй Тянькай илэрхийлжээ.

БНХАУ, АНУ хоёр улсын гадаад худалдаа хоёр ард түмэнд бодит ашиг хүртээсэн. Асар хурдтай хөгжлийг дагаад зөрчил, маргаан гарах нь зайлшгүй. Энэ тохиолдолд хоёр орон хамтын ажиллагаагаа чангатгаж, асуудлыг бүтээлчээр шийдэх нь чухал гэж "Олон улсын санхүү, дэд бүтцийн хамтын ажиллагааны Нью-Йорк-2017 форум"-д Цуй Тянькай хэлсэн юм.

Тэрээр: Хятадын тал Америкийн худалдаа үйлдвэрийн салбарыг харгалзан үзэж, Хятадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах талаар ажиллан, хоёр орны компаниудыг шударга өрсөлдөх боломжоор хангахаар хичээж байна гэжээ.

"Дэлхий дахинд тулгарч буй томоохон сорилт, банк санхүүгийн зах зээл, дэд бүтцийн бүтээн байгуулалт , уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт хоёр орон хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм" гэж тус форумд оролцсон Нью-Йорк хотын захирагч асан Майкл Р.Блүүмберг илэрхийлжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе