• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ангела Меркель, Ван И-тэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-26 09:33:17
4-р сарын 25-нд Берлин хотноо Германы канцлер, хатагтай Ангела Меркель ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж, Хятад, Германы дипломат харилцаа, аюулгүй байдлын стратегийн 3 дахь уулзалтад оролцож буй Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзжээ.

Ангела Меркель: Герман, Хятадын харилцааны ахицыг би өндрөөр үнэлж байна. Энэ оны чухал чухал харилцаагаар дамжин хоёр орны стратегийн бүх талын түншийн харилцааны хөгжлийг шинэ агуулгаар сэлбэхэд бэлэн байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачлагыг би дэмжиж байна. Дотоод хөтөлбөрийн улмаас би Эдийн засаг эрчим хүчний сайдаа томилон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцуулах ба тус чуулга уулзалт амжилттай болохыг хүсэж байна. Германы талаас Их хорийн Хамбургийн дээд хуралд идэвхтэй бэлтгэж байна. Хятадын талын дэмжлэгээр нааштай үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Ван И: Хятад, Германы дипломат харилцаа тогтоосон 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүгээр боломж болгож, Хятад, Германы стратегийн бүх талын түншийн харилцааг урагшлуулан шинэ шатанд гаргахыг хүсэж байна. Германы тал дээд төлөөлөгчөө томилон "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд чуулга уулзалтад оролцуулж байгааг сайшааж байна. Дараа хоёр орон дээд давхаргын чухал чухал харилцаа өрнүүлэх болно. Хятад улс олон ургальч үзлийг баримталж, НҮБ-ын дүрмийг хамгаалан, олон улсын зөрчил мөргөлдөөнийг энх тайвнаар зохицуулах тухайгаа энэ боломжийг ашиглан түгээж, чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалж, нээлттэй эдийн засгийг байгуулан, даяарчлалын эрүүл хөгжлийг ахиулах зэрэг шинэ нийтлэг ойлголтод хүрэхийг хүсэж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе