• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оюуны өмчийн эрхийг хамгаална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-26 15:34:40
4-р сарын 26-нд Дэлхийн оюуны өмчийн эрхийн өдөр тохиож байна. Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил олон жилийн хөгжлийн явцад ахиж дэвшин, идэвхтэй үр дүнд хүрчээ. Гэвч нийгмийн хүлээлтэд арай хүрээгүй байна. Тухайлбал, зохиогчийн эрх зөрчих, шошго булаалдах, эрхээ хамгаалахад хүндрэл учрах зэрэг асуудал гарсаар байна. Хятадын Оюуны өмчийн эрхийн үндэсний газрын дарга хэлсэн үгэндээ: Хойшид байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтын эрч хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.

Жилийн турш хүлээн авсан тусгай ашгийн эрхийн өргөдөл 1 сая 339 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 21.5 хувиар илүү гарч, хүлээн авсан олон улсын тусгай ашгийн эрхийн өргөдөл 40 мянга, дотоодын хүчин төгөлдөр патент 1 саяд хүрчээ.

Хятадын шошгын өргөдөл, бүртгэл, хүчин төгөлдөр шошгын хэмжээ 15 жил дараалан дэлхийд тэргүүлсэн байна. Гэвч шошгыг зориудаар дууриж бүртгүүлэх үзэгдэл нэлээд ноцтой, хуурамчаар хийх зэрэг хууль зөрчсөн үзэгдэл гарсаар байгаа бөгөөд интернет зах зээл, хөдөө тосгоны зах зээлд түгэн дэлгэрдэг гэнэ. Хятадын Аж үйлдвэр, худалдааны засаг захиргааны удирдлагын үндэсний газрын дэд дарга Лю Жюньчэнь хэлэхдээ: Дараагийн шатанд шошгыг зориудаар хуулбарлан бүртгүүлэх үйл ажиллагааны эх үүсвэрийг таслан зогсооно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе