• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"ТНААD" систем байрлуулах нь Хятадын стратегийн ашиг сонирхлыг ноцтой хохироож байна  

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-26 17:36:30
Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 26-нд Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ, БНСУ "ТНААD" систем байрлуулах нь бүс нутгийн стратегийн тэнцвэрийг алдагдуулж, Солонгосын хойгийн байдлыг улам хурцдуулж, Хятадын талын стратегийн ашиг сонирхлыг ноцтой хохироох болно. Хятадын тал эрс шийдэмгий арга хэмжээ авч өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.

Гэн Шуан сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятадын тал энэ асуудалд ноцтой анхаарал хандуулж байгаагаа АНУ, БНСУ-ын эрх баригчдад төв чангаар илэрхийлээд байна. АНУ, БНСУ бүс нутгийн хурцадмал байдлыг гааруулах болон Хятадын стратегийн ашиг сонирхлыг хохироох үйл ажиллагаагаа зогсоож, "ТНААD" систем байрлуулахаа цуцалж, тоног төхөөрөмжөө татан аваачихыг Хятадын тал хатуу шаардаж байна гэжээ. /Баатар орчуулав/  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе