• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мансууруулах бодисын эсрэг тэмцэх ажлыг чангатгаж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-26 10:21:13

25-нд Хятадын мансууруулах бодистой тэмцэх үндэсний хороо Фүжянь мужийн Чантинд мансууруулах бодистой тэмцэх ажлыг ахиулах хурал хийв. Хятадын мансууруулах бодистой тэмцэх үндэсний хорооны орлогч дарга Лью Юежинь: Мансууруулах бодисын эсрэг хүчтэй цохилт өгөх хариуцлагаа ухамсарлан, асуудлыг зохицуулахаар зорилтоо болгон, хүрэлцэхгүй талаа нөхөн, бүх аргыг хэрэглэн, хүчтэй арга хэмжээ авч, мансууруулах бодисын эсрэг тэмцэх ажлыг сайтар хийх ёстой гэлээ.

Тэрээр: Хятадын мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл ээдрээтэй бөгөөд зарим бүс нутаг дахь мансууруулах бодис үйлдвэрлэх, хууль бусаар хил давуулах, дамжуулан түгээх, урвуулан ашиглах зэрэг асуудал хүндрэлтэй байгаа нь өөрчлөгдөөгүй байна. Орон нутаг нэгдсэн арга хэмжээ авч, цохилт өгөх, хяналт тавих, мансууруулах бодисоос гаргах, нөхөн сэргээх эмчилгээ хийх ажлыг чухалчлах ёстой гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе