• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сирийн улс төрийн яриа хэлэлцээний хандлагыг баталгаажуулах хэрэгтэй

CRI       (GMT+08:00) 2017-04-26 17:05:03

Европын Төв байранд айлчилж буй Хятадын Сирийн асуудлаарх онцгой элч Ше Шаоянь 25-нд хэлэхдээ: Сирийн асуудал бол Хятад, Европын холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн хамт анхаарч бий асуудал юм. Хятад, Европын хоорондын зохицуулалт, зөвшилцөл нь Сирийн асуудлыг улс төрөөр зохицуулахыг хэвээр байлгахыг баталгаажуулахад чухал юм гэжээ.

Тэрээр: Хятад улс Сирийн асуудлаарх тусгай элч гаргаж байгаа нь Хятад улс Сирийн асуудлыг ихэд хүндэтгэж, Хятад улс тус бүс нутгийн улс төр ахицад бүтээлч хувь нэмэр оруулахад бэлэн байгааг харуулж байна гэжээ.

Тэрээр: Хятадын байр суурь бол 4 талын асуудлыг хамт зохицуулах тухай юм. Тухайлбал, нэгт, гал зогсоох хэлэлцээг хамгаалах. Хоёрт, терроризмд цохилт өгөх. Гуравт, хүмүүнлэгийн байдлыг сайжруулах. Дөрөвт, энх тайванч хэлэлцээгээр асуудлыг улс төрөөр зохицуулах болно. Энэ дөрвөн талын асуудлыг холбож, аль нэг асуудлыг дангаар нь шийдэж, нөгөө 3 асуудлыг нь орхиж болохгүй гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе