• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Филиппиний найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахыг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-26 17:51:10

Хятадын ГХ-ны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 26-нд болсон хэвлэлийн бага хуралд, Хятад Филиппин газар зүйн байрлалаар ойролцоо, эдийн засгийн харилцан нөхөх чанартай хамтын ажиллагааны түнш юм. Хятад Филиппиний харилцаа болон хоёр орны хамтын ажиллагаанд анхаарал хандуулдаг зүтгэлтнүүд хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэв.

Хятадын өмнөд тэнгист авч буй арга хэмжээг зохицуулахын тулд Филиппин Хятад улстай бага хэмжээний "эдийн засгийн сөргөлдөөн" өрнүүлж болно хэмээн Филиппиний экс ерөнхийлөгч Рамос хэлсэн тухай мэдээлэлтэй холбогдуулан Гэн Шуан дээрх үгийг хэлсэн юм.

Хятад Филиппиний худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанаас Филиппин ашиг хүртэж буй хэмээн Филиппиний худалдаа аж үйлдвэрийн сайд Лопезийн хэлсэн үгэнд илүү анхаарал тавихыг хүмүүст хүсэж байна. Найрсаг хөршийн хамтын ажиллагааг баримталж, санал зөрөлдөөнөө сайтар зохицуулан хамтаар хөгжих нь хоёр орны удирдагчийн тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм гэж Гэн Шуан илэрхийлжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе