• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгостой холбоотой тогтоолыг талууд бүх талаар хэрэгжүүлэх ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-27 10:23:00
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 26-нд Берлин хотод Германы дэд канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд Сигмар Габриэльтэй хамт сэтгүүлчидтэй уулзахдаа: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Хойд Солонгостой холбоотой тогтоолуудыг талууд бүх талаар, бүрэн хэрэгжүүлэх ёстой гэжээ.

Ван И: Энэ хэд хоногт Солонгосын хойгт хүмүүсийн сэтгэлийг түгшээсэн том хэрэг гараагүй. Энэ нь юуны өмнө Солонгосын хойгийн өмнөд умардын ард иргэдийн аз, мөн энх тайвныг эрхэмлэгч улс орнуудын хүсэл юм. Энэ нь олон нийтийн хүчин чармайлт, талуудын хүлээцтэй байр суурь баримталсны үр дүн юм. Үүний зэрэгцээ, Солонгосын хойгийн тогтвортой байдал маш эмзэг, хэзээ ч хувирч болзошгүйг бид ойлгох ёстой. Зөрчлийг цаашид хурцатгах алхам хийхгүй байхыг Хятад улс талуудад хандан уриалж байна гэлээ.

"Солонгосын хойгийн байдал дахин хурцадсанаас хойш, талууд харилцан хэлхээ холбоотой ажиллаж, өөр өөр байдлаар уулзалт зохиолоо. Хойд Солонгосын асуудалтай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүхий л тогтоолд хоёр талын агуулгыг хамарсан байдгийг онцлохыг би хүсэж байна. Энэ нь нэг талаар Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болохыг эсэргүүцэж, цөмийн зэвсэг, пуужин хөгжүүлэх явдлыг хязгаарлах арга хэмжээ авч, нөгөө талаар энхийн арга замаар асуудлыг зохицуулан, байдлыг хурцатгах үйл ажиллагаа явуулахгүй, зургаан талт хэлэлцээг эртхэн эхлүүлэх ёстой гэсэн болно. Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг бүх талаар, бүрэн хэрэгжүүлэх ёстой. Харин өөрийн хэрэгцээ шаардлагаас хамаарч болохгүй. Хориг тавьж буй нь тогтоолыг хэрэгжүүлж байгаа явдал, яриа хэлцлээ сэргээх нь ч тогтоолыг хэрэгжүүлж байгаа явдал мөн. Үргэлжлэн цөмийн зэвсэг, пуужингийн туршилт хийвэл Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаа хэрэг. Солонгосын хойгт цэргийн сургуулилт тасралтгүй хийх нь ч Аюулгүйн зөвлөлийн тогтоолын үзэл санаатай нийцэхгүй" хэмээн тэр тэмдэглэжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе