• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түүхэнд ховор тохиох татвар хасагдуулах төсөл нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-27 11:21:47
Дональд Трампын Засгийн газар 26-нд татварын өөрчлөлтийн төсөл нийтэлжээ. Тус төслөөр, АНУ аж ахуйн нэгж, хувь хүний төлдөг татварыг ихээр багасгах юм байна. Мөн өдөр ерөнхийлөгч Дональд Трамп хэлсэн үгэндээ: Энэ бол Америкчуудыг дахин ажлын байртай болгох маш сайн төсөл юм гэжээ.

26-нд, Цагаан ордны Эдийн засгийн үндэсний зөвлөлийн дарга Гари Кон, АНУ-ын Сангийн сайд Стевен Мнучинтай хамт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзаж, татварын өөрчлөлтийн шинэ төслийн зарчмын шинжтэй зарим агуулгын талаар товч мэдээлэл өгсөн байна.

Тус төсөлд тусгаснаар, АНУ аж ахуйн нэгжийн татварыг ихээр бууруулж, 35 хувь байсныг 15 хувьд хүргэх юм байна. Хувь хүний татварыг 7 зэрэглэлтэй байснаас 3 зэрэглэл болгон өөрчилж, тус тус 10, 25, 35 хувь болгох болно. Үүнээс гадна, хувь хүний орлогын албан татвар авах доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх төлөвтэй байна. Ирээдүйд нэг гэр бүлийн хоёр хүнээс орлогын татвар татах доод хэмжээг нэмж, 24 мянган ам.долларт хүргэнэ. Татварын өөрчлөлтийн шинэ төсөлд өв залгамжлах татвар, Обамагийн "Эмчилгээний тухай даатгал", хамгийн бага хувилбартай татвар зэрэг татварын төрөл зүйлийг цуцалжээ. Мөн тус төсөлд татвар хураамжаас чөлөөлөх тухай олон нэр төрлийн бодлогыг цуцлахаар тусгасан байна.

Гари Кон: АНУ-ын татвар хураамжийн систем цаг үеэсээ хол хоцорсон. Ерөнхийлөгч Дональд Трамп татварын өөрчлөлтийг засаглалынхаа тэргүүлэх үйл хэрэг болгосоор ирсэн юм. Татварын өөрчлөлтийн шинэ төсөл бол 1986 оноос хойш АНУ-ын боловсруулсан татварын өөрчлөлтийн хамгийн чухал төсөл бөгөөд АНУ-ын түүхэн дэх татварыг хамгийн ихээр хорогдуулах төслүүдийн нэг юм гэжээ.

Стевен Мнучин: Ерөнхийлөгч Дональд Трамп татварыг багасган, бизнесийн боломжийг бүрэн чөлөөлж, эдийн засгийн өсөлтөд хамгийн их түлхэц өгч, ажлын байрыг нэмэгдүүлэн дунд зэргийн хөрөнгөтэй иргэдийн орлогыг өсгөхөөр шийдсэн гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе