• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Турк улс Ирак, Сирийг агаараас довтлохдоо холбоотны цэрэгтэй зохицуулалт хийгээгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-27 16:04:36
Турк улс 25-нд Ирак, Сирийг агаараас довтлохын өмнө, "Лалын улс"-д цохилт өгөх Америк тэргүүтэй олон улсын холбоотонтой зохицуулалт хийгээгүй нь олон улсын холбоотны цэргийн аюулгүй байдалд заналхийлэл болсон гэж АНУ-ын БХЯ 26-нд илэрхийлэв. Турк агаарын довтолгоо хийсэн явдалд маш их анхаарал хандуулж байгаагаа ОХУ-ын ГХЯ 26-нд илэрхийлээд, үүнийг хүлээн авч болохгүй гэжээ.

АНУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жон Дорриан хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Турк агаарын довтолгоо хийхээсээ нэг цаг хүрэхгүйн өмнө олон улсын холбоотонд энэ явдлыг мэдэгдсэн. Гэвч хаана, чухам юуг бөмбөгдөхийг олон улсын холбоотон мэдээгүй. Турк зөвхөн үйл ажиллагаа явуулахаа мэдэгдсэн боловч олон улсын холбоотонтой зохицуулалт хийхийг зориогүй гэжээ.

Олон улсын холбоотны ажиллагаанд оролцон, "Лалын улс"-д цохилт өгч байсан Иракийн Курдуудын "Пешмерга" байгууллагын зэвсэгт хүчний олон хүн тэрхүү агаарын довтолгооны үеэр амь үрэгдсэнийг Жон Дорриан нотолжээ.

ОХУ-ын БХЯ 26-нд веб сайтдаа мэдээ нийтэлж, Туркийн цэргийн үйл ажиллагаа нь олон улсын харилцааны үндсэн жишгийг зөрчсөн хэмээн тэмдэглээд, хүлээцтэй байж, "Лалын улс", "Жабхат Фатех аль-Шам" зэрэг террорист байгууллагад цохилт өгөхөд анхаарлаа төвлөрүүлэхийг талуудад хандан уриалсан байна. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе