• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Франсуа Саркоз нэр дэвшигч Эммануел Макроныг дэмжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-27 11:10:52
26-нд, Францын экс ерөнхийлөгч Франсуа Саркоз нийгмийн сүлжээнд өгүүлэл нийтлэн, 5-р сарын 7-нд болох Францын ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалтад "Урагшлалт" хөдөлгөөнөөс нэр дэвшсэн Эммануел Макроныг дэмжихээ илэрхийлжээ.

Франсуа Саркоз, хэт барууны улс төрийн нам буюу "Үндэсний иргэдийн фронт"-оос нэр дэвшсэн Марине Ле Пен ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалтад оролцож байна. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн төлөөлөгч эхний санал хураалтад ялагдсан. Франц улс ерөнхийлөгчөө нийт иргэдийн санал хураалтаар сонгодог болсноос хойш анх удаа ийм үзэгдэл гарлаа. Энэ бол улс төрийн тавцанд "газар хөдөлсөнтэй" адил юм гэжээ.

Франсуа Саркоз: Хэрэв Марине Ле Пен сонгуульд ялалт байгуулж, сонгуульд тавьсан зорилтоо хэрэгжүүлбэл "Франц улс, Францын ард түмэнд ноцтой үр дагавар авчрах болно." Иймээс миний бие ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалтад Эммануел Макроныг дэмжинэ. Харин нэг зүйлийг тодорхойлох ёстой: Энэ шийдвэр бол Эммануел Макроны засаглах зорилтыг дэмжиж байгаа юм биш гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе