• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс сансрын тойрог замд шатахуунаар хангах техникийн амжилттай эзэмшив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-27 20:00:19

4-р сарын 27-ны 19 цаг 07 минутад Тяньжөү-1 ачаа тээврийн сансрын хөлөг, Тяньгүн-2 сансрын лаборатори анх удаагаа тойрог замд шатахуунаар хангах туршилтыг амжилттай хийлээ. Энэ нь Хятадын сансрын техникийн салбарын хоосон орон зайг нөхөж, сансрын хөдөлгүүрийн салбарт томоохон үсрэлт хийсэн явдал бөгөөд Хятад улс энэ технологийг бие дааж эзэмшсэн дэлхийн гурав дахь орон боллоо.
  
4-р сарын 22-ны 12 цаг 23 минутад Тяньжөү-1, Тяньгүн-2 хоёр амжилттай холбогдсоноос хойш Тяньжөү-1 холболтын тоног төхөөрөмжөө хааж, холболтын замд даралт шахаж, гоожиж байгаа эсэхийг шалган, холбоотой ажиллах горимд шилжүүлж, Тяньгүн-2 хойно нь орж, Тяньжөү-1 өмнө нь гарч, шатахуун шахах бэлтгэл ажлыг дуусгасан байна.
 
Төлөвлөгөө ёсоор 6 дугаар сарын сүүлээр Тяньгүн-1 хоёр дахь удаагаа ийм туршилт хийж, амжилтаа бататгах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе