• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Лалын улс" бүлэглэл Талибанчуудтай мөргөлдсөний улмаас 91 хүн амиа алджээ

CRI       (GMT+08:00) 2017-04-27 10:02:03

26-нд Афганистаны орон нутгийн захиргааны албаны хүн: Хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн Афганистан дахь салбарын зэвсэгт хүчин саяхан хойд нутгийн Жовжан мужид Талибаны зэвсэгт хүчинтэй ширүүн тулалдсаны улмаас наад зах нь 91 хүн амиа алдсан гэжээ.

Тус мужийн захиргааны төлөөлөгч хэвлэлд хандан хэлэхдээ: Талибаны 76 хүн амиа алдаж, 56 хүн шархадсан бол "Лалын улс" бүлэглэлийн 15 хүн амиа алдаж, 12 хүн шархадсан гэжээ.

Тэрээр: хүчний хяналтын эрхийг булаалдах нь мөргөлдөөний гол шалтгаан юм. Хоёр талын мөргөлдөөн одоо хэрнээ дусаагүй байна гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе