• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шойгу: НАТО "Зэвсгээр өөрийн ашгаа хөөцөлдөж байна"

CRI       (GMT+08:00) 2017-04-27 10:21:30

26-нд ОХУ-ын Батлах хамгаалахын сайд Сергей Шойгу, НАТО-гийн Норвеги болон Балтын тэнгисийн гурван оронд явуулсан иж бүрэн үйл ажиллагааг зэмлэн буруушаагаад эдгээр үйл ажиллагаа нь НАТО "Зэвсгээр өөрийн ашгаа хөөцөлдөж байгаа"-г харуулж байна гэжээ.

Сергей Шойгу мөн өдөр Москвагийн Аюулгүйн байдлын 6-р хурлын нээлтийн ёслолд ингэж хэлсэн юм. Тэрээр: НАТО Норвегийн хойд хэсгийн Оростой ойролцоо бүс нутагт орчин үеийн цэргийн туршилтын талбай байгуулж байгаа бөгөөд энэ талбайд ээлжээр цэргийн хүч суулгаж, мөн Балтын тэнгисийн гурван орны агаарт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, Оросын байлдааны нисэх онгоц Калининград болон Балтын тэнгисийн зүүн хэсэгт орохыг хориглож байна гэжээ.

Тэрээр: Орос болон НАТО-гийн байлдааны нисэх онгоц Балтын тэнгисийн агаарт нисэх үед харилцан аппаратаа нээж байхы Финланд санал болгосон. Үүнд ОХУ талархаж байна. Харин НАТО энэ саналыг анхаарахгүй байгаа. НАТО болон Оросын итгэлцэл хамгийн доод хэмжээнд хүрчээ. Хоёр тал заавал тохиролцоонд хүрч, байлдааны нисэх онгоц тус бүс нутгийн агаарт мөргөлдөөн гаргахаас зайлсхийх хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе