• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Германы гадаад харилцаа, аюулгүй байдлын стратегийн 3 дахь хэлцэл боллоо

CRI       (GMT+08:00) 2017-04-27 15:20:14

4-р сарын 26-нд Берлин хотноо Хятадын ГХЯ-ын сайд Ван И Германы дэд канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд Сигмар Габриэльтэй Хятад, Германы гадаад харилцаа, аюулгүй байдлын стратегийн 3 дахь хэлцэл хийж, Хятад Германы харилцаа, Хятад Европын харилцаа, мөн олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна. Хоёр тал хамтдаа сэтгүүлчидтэй уулзахдаа энэ хэлцлийг баялаг амжилттай болж, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон хэмээн дүгнэжээ.

Бүх талын стратегийн түншийн харилцааг гүнзгийрүүлж, дараагийн шатны дээд давхаргын айлчлалд сайтар бэлтгэн, хүмүүнлэг, банк санхүү, аюулгүйн салбарын дээд зиндааны яриа хэлцэл, солилцооны механизмыг зохицуулан, хоёр орны хамтын ажиллагааг шинэ хөдөлгөгч хүчээр сэлбэхээр хоёр тал санал нэгджээ.

Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа харилцан ашигтай, хамт ашиг хүртэх шинж чанартай байж, харилцан нөхвөрлөх нь өрсөлдөөнөөс илүү байдаг. Одоогийн эдийн засгийн даяаршил өргөжиж, худалдааг ивээх үзэл өндийх гэж байгаа нөхцөлд дэлхийн худалдааны их гүрний хувьд худалдааны чөлөөт байдал, хөрөнгө оруулалтын хялбарчлахыг хамгаалж, гадаадад нээлттэй, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх тухай дохио өгөх хэрэгтэй гэж хоёр тал үзсэн байна. Нөгөө талынхаа аж ахуйн нэгжийг өөрийн орондоо хөрөнгө оруулахад улам хялбар бизнесийн орчин бий болгож өгнө гэж хоёр тал илэрхийлсэн юм.

Ван И: 2014 онд Хятад, Герман бүх талын стратегийн түншийн харилцаа тогтоосноос хойш, хөгжлийн өндөр түвшинд хүрлээ. Дэлхийн 2, 4 дэх том эдийн засгийн цогцын хувьд хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааны асар их шаардлагатай бөгөөд энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чухал хариуцлагатай юм. Ялангуяа одоогийн олон улсын ээдрээтэй нөхцөлд Хятад, Германы стратегийн хамтын ажиллагааг бүх талаар ахиулах нь идэвхтэй ач холбогдолтой. Европын үйл хэрэг, дэлхийн засаглалд Герман улс улам чухал, бүтээлч үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал дэмжинэ гэжээ.

Хоёр тал мөн Солонгосын хойгийн цөмийн асуудал, Сирийн хямрал зэрэг хамтдаа сонирхож буй асуудлаар саналаа гүнзгий солилцож, энхийн арга, хэлэлцээгээр маргаанаа зохицуулж, дэлхий дахин, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамт хамгаалахыг онцолсон байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе