• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс "Автомашины аж үйлдвэрийн дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-өө нийтлэв

CRI       (GMT+08:00) 2017-04-27 17:30:52

Саяхан Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яам, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Шинжлэх ухаан техникийн яам хамтран "Автомашины аж үйлдвэрийн дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-ийг нийтэлсэн байна. 2025 он гэхэд Хятадын автомашины үйлдвэрлэл жилд 30 саяд хүрч, шинэ эрчим хүчний 7 сая машин үйлдвэрлэх тухай тус хөтөлбөрт тусгажээ. Хятад улс 10 жилийн хүчин чармайлтаар дэлхийн автомашины хүчирхэг орны эгнээнд орохоор хичээх болно гэж хөтөлбөрт тодорхой дурдсан байна.

Шинэ зуун гарснаас хойш, Хятадын автомашины аж үйлдвэр түргэн хөгжиж, 2009 оноос машины үйлдвэрлэл 8 жил дараалан дэлхийд тэргүүлсэн юм. 2016 онд Хятадын брэндийн авто машины борлуулалт 14 саяд хүрч зах зээлээ тэлэн, зарим талаар дэлхийн брэндүүдтэй өрсөлдөж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлд чухал ахиц гарч, 2016 оны борлуулалтын хэмжээ нь 500 мянгад хүрч, дэлхийн шинэ эрчим хүчний автомашины борлуулалтын 50 хувь гаруйг эзэлсэн байна.

25-нд Хятадын аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Юй "Авто машины аж үйлдвэрийн дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хуралд хэлсэн үгэндээ: Олон амжилтад хүрсэн хэдий ч Хятадын автомашины аж үйлдвэр, дэлхийд тэргүүлэгч орнуудаас хоцорч байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Иннноваци бүтээх хүч сул, харилцан зохицон хөгжих хүч буурай, шинэ техникийн инноваци хүрэлцээ муутай байна. Нөгөө талаар олон улсын зах зээлд гарах хүч дутмаг байна. Ноднин автомашины экспорт 1 сая 810 мянгад хүрч, нийт экспортын 3 хувьд ч хүрсэнгүй. Үүнээс бидний олон улсын зах зээлд гарах хүчин чадал ямар байгааг мэдэж болно. Бид олон улсын зах зээлд гарахыг компанийнхаа хөгжлийн стратеги болгоогүй, улс орны хөгжлийн стратеги болгон чухалчлаагүй байна гэжээ.

"Автомашины аж үйлдвэрийн дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр"-т, 10 жил хүчин чармайлт гаргаж, Хятадыг дэлхийн автомашины хүчирхэг орнуудын эгнээнд оруулах зорилт тавин ажиллах бөгөөд энэ ерөнхий зорилтын хүрээнд, Хятад улс шинэ бүтээмжийн системээ төгөлдөржүүлэх, бие даан хөгжих хүчээ нэмэгдүүлэх зэрэг талаар хүч тавин ажиллана гэж тодорхой дурджээ.

Хятадын Аж Үйлдвэр, Мэдээлэлжүүлэлтийн Яамны сайд Мяо Вэй хэлэхдээ: "Шинэ бүтээмжийн системийн бүтээн байгуулалтыг төгөлдөржүүлэн, технологийн судалгаа, хөгжлийн нийлүүлэлт, шилжүүлэлт, түгээмэлжүүлэлт, бизнесийн зориулалтаар анх ашиглах мөчлөгийг холбож, лабораторийн бүтээгдэхүүнээс аж үйлдвэржүүлэлт хүртэлх доголдлыг нөхөж, шинжлэх ухаан технологийн ололт амжилтын инженерчлэл, аж үйлдвэржүүлэлтийн "хоосон орон зай"-г бөглөх хэрэгтэй. Өдгөө, бид хөдөлгүүрийн зайн шинэ бүтээмжийн төв байгуулж, ухаалаг холболтын автомашин/ICV/-ы шинэ бүтээмжийн төв байгуулах ажлыг идэвхтэй ахиулж байна. Дараачийн шатанд орон нутгийнхны шинэ бүтээмжийн мужийн зэрэглэлийн төв байгуулахад туслалцаа үзүүлнэ" гэжээ.

Хөтөлбөрт, Хятад улс 2020 он гэхэд автомашины эд анги үйлдвэрлэх том хэмжээний хэд хэдэн корпорац байгуулж, технологийн чухал салбарт олон улсын түвшинд өрсөлдөх давуу тал бүрдүүлнэ. 2025 он гэхэд, хэдэн корпорацыг дэлхийн автомашины эд анги үйлдвэрлэх шилдэг 10-т оруулна гэжээ.

"Авто машины аж үйлдвэрийн дунд, урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө"-нд шинэ эрчим хүчний автомашины хөгжлийн асуудлыг онцлон дурдсан байна. Тус төлөвлөгөөний дагуу 2020 он хүртэл Хятад улс дэлхийн эхний 10-т орох шинэ эрчим хүчний авто машины олон үйлдвэр байгуулна. 2025 он хүртэл шинэ эрчим хүчний авто машины гол аж үйлдвэрүүдийн дэлхийд нөлөөлөх хүчин чадал, зах зээлд эзлэх хувь хэмжээг улам дээшлүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Юй хэлэхдээ: Одооноос эхлээд авто машины хөдөлгүүрт ашиглах аккумуляторын чадавхыг дээшлүүлэхэд анхаарч, дотоодын шинэ эрчим хүчний машины чанар чансааг сайжруулахын төлөө хичээн ажиллан гэжээ.

"Авто машины хөдөлгүүрт ашиглах аккумуляторын салбарт илэрхий шинэ амжилт гаргаагүй байна. Мөн автомашины эрчим хүч хэмнэх хүчин чадлыг дээшлүүлж, цэнэглэх дэд бүтцийн төхөөрөмжийн хоцрогдсон байдлыг өөрчлөх шаардлагатай. Цаашдаа автомашины хөдөлгүүрт ашиглах аккумуляторын түвшинг дээшлүүлэн, өндөр чадамжтай аккумулятор судлан бүтээж, чанарын найдвартай, шинэ эрчим хүчний, бүрэн бүтэн автомашин угсарч, шинэ эрчим хүчний авто машины бренд бий болгоно гэжээ. \Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе