• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И, Зигмар Габриэл нар сэтгүүлчидтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-27 16:42:12

 26-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Германы дэд канцлер бөгөөд Гадаад хэргийн сайд Зигмар Габриэлтай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа: Их хорийн Ханжөүгийн дээд уулзалт өнгөрсөн одоог холбож, дэлхийн эдийн засгийн хөгжлийг ахиулж байна гэжээ.

   Тэрээр: Энэ жил ХБНГУ-ын зохион байгуулах Их хорийн дээд уулзалт олон улсын улс төр, эдийн засгийн хөгжлийн шинэ хандлагын үед тохиох тул дэлхий дахины анхаарлыг татаж, маш их үүрэг хариуцлага хүлээх болно. Хятад улс Их хорийн ээлжит дарга байсан, мөн Герман улстай иж бүрэн стратегийн хамтын ажиллагаатай учраас энэ үйл ажиллагааг бүрэн дэмжиж, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэжээ.

   Ван И: Их хорь дэлхийн нээлттэй эдийн засаг, чөлөөт худалдааны систем, даяарчлал зэрэг олон салбарт зүг чиг болж, шинийг эрэлхийлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн өсөлтөд түлхэц өгч, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжиж буй орнууд, ялангуяа Африкийн орнуудын хөгжилд хувь нэмэр оруулахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе