• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи Европын холбооноос гарах хэлэлцээнд Ангела Меркель хатуу шугам тогтоолоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 10:20:24
Их Британи Европын Холбооноос гарах хэлэлцээнд бэлтгэл хийх асуудлаарх Европын холбооны тусгай дээд уулзалт 29-нд болохоос өмнө, Германы Канцлер Ангела Меркель 27-нд хэлэлцээнд хатуу шугам тогтоож, Их Британи гишүүн бус орны хувьд ирээдүйд Европын холбооны гишүүн орнуудтай тэгш эрх эдлэхгүй, улам их эрх ашиг эдэлнэ гэж бүр байхгүй гэж тэмдэглэжээ. Тэрээр: "Үүнд хоосон горьдлого тээх хэрэггүй" гэж Их Британийн хэсэг хүмүүст анхааруулжээ.

Энэ асуудалд, Их Британиас гадна, Европын холбооны 27 гишүүн орон дээд хэмжээнд санал нэгтэй байна гэж Ангела Меркель тэмдэглэв.

Ангела Меркель мөн өдөр Германы Бундестагт хандан Засгийн газрын бодлогыг тайлагнахдаа ингэж хэлсэн юм. 29-нд болох тусгай дээд уулзалтын үеэр Европын холбооны 27 гишүүн орон Их Британитай хийх дараачийн хэлэлцээний төслийн асуудлаар зөвшилцөх болно.

Ангела Меркель: Их Британи Европын холбооноос гарах асуудлын талаар, Европын холбооны иргэдийн ашиг сонирхол бол миний бодолцох амин чухал зүйл юм гэж тэмдэглээд, Их Британид өнөөг хүртэл оршин амьдарч буй 100 мянга орчим герман иргэний бодит ашиг сонирхолтой холбоотой асуудлыг тодорхой шийдэхийг Германы Засгийн газар шаардаж, үүний тулд баталгаа, төлөвлөлтийн боломж гаргана гэжээ.

Тэрээр: Европын холбоо, Их Британийн хэлэлцээний зорилтуудын нэгийн хувьд, Их Британи Европын Холбооноос гарсны дараа, хоёр тал "харилцан итгэлцсэн нягт, сайн харилцаа"-гаа хэвээр хадгалах арга замыг бодолцох хэрэгтэй гэж онцолжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе