• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Монгол "Боомт" нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг аялуулж эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 16:24:13

Хөх хотын Төмөр замын газар, МУ-ын нийслэл Улаанбаатар хотын Төмөр замын байгууллагын хамтран ажиллуулж буй "Боомт" нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг 28-ны өдрөөс албан ёсоор аялж эхэлжээ. Тус галт тэрэг Хөх хотоос умар зүгт аялан Эрээн боомтод хүрнэ. Жуулчид виза авч Эрээн боомтоос 9 км зайтай МУ-ын Замын-Үүд боомтод хүрэх боломжтой.

Хөх хотын Төмөр замын газрын мэдээлснээр, "Боомт" нэрэмжит аялал жуулчлалын галт тэрэг ирээдүйд умар зүгт үргэлжлэн аялж, Хятадын жуулчдад Улаанбаатарын гайхамшгийг сонирхуулах юм.

Хөх хотын Төмөр замын газрын Эрээн хотын салбарын гаргасан сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтаа гүнзгийрүүлэхийн хэрээр, Хятад, Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа жил дараалан эрчтэй явагдаж, төмөр замын боомтоор өнгөрөх ачаа тээвэр нэмэгдсээр байна. Энэ оны эхний улиралд, Эрээн хотын төмөр замын боомтоор өнгөрсөн ачаа тээвэр 2 сая 859 мянга 300 тоннд хүрч, 2016 оны мөн үеэс 20 хувиар нэмэгдэж, түүхийн шинэ рекорд тогтоожээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе