• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс анх удаа "сансарт шатахуун нэмэв"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 11:02:11

4-р сарын 27-ны 19 цаг 07 минутад Тяньжөү-1 ачаа тээврийн сансрын хөлөг Тяньгүн-2 сансрын лабораторид анх удаа тойрог замд шатахуун нэмэх туршилтыг амжилттай хийж, Тяньжөү-1-ийн нислэгийн үүрэг бүрэн дүүрэн амжилтад хүрснийг харууллаа. ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл илгээсэн баярын цахилгаандаа: Тяньжөү-1 нислэгийн үүргээ амжилттай биелүүлсэн нь сансрын станцад ачаа тээвэрлэх, тойрог замд шатахуун нэмэх зэрэг чухал технологийг эзэмшин гүйцэтгэж, Хятадын нисгэгчтэй сансар судлалын төслийн хоёр дахь алхмыг амжилттай биелүүлснийг харууллаа. Энэ нь сансрын мөрөөдлөө биелүүлэхэд гүнзгий ач холбогдолтой юм гэжээ.

27-ны 19 цагийн үеэр Тяньжөү-1-ээс Тяньгүн-2-ын исэлдүүлэгч хадгалах хамгийн сүүлийн банкийг дүүргэснээр Хятад улс анх удаа тойрог замд шатахуун нөхөх туршилтыг амжилттай биелүүллээ. Хятадын нисгэгчтэй сансар судлалын ерөнхий командлагч, сансрын станцын лабораторийн үүргийн ерөнхий командлагч Жан Юшя хэлэхдээ:

"Бээжин дэх нислэгийн удирдлагын төвийн мэдэгдсэнээр, Тяньгүн-2 Тяньжөү-1 анх удаа тойрог замд шатахуун нэмэх туршилтыг амжилттай гүйцэтгэлээ. Тяньжөү-1 нислэгийн үүргээ бүрэн дүүрэн амжилттай биелүүлснийг ийнхүү зарлаж байна."

Тойрог замд шатахуун нэмэхийг "Сансарт шатахуун нэмэх" гэж бас нэрлэдэг. Энэ бол сансрын станц байгуулах чухал технологийн нэг юм. Энэ технологийг эзэмшсэн нь сансрын станцыг угсарч байгуулах, урт хугацаагаар ажиллуулахад эрчим хүч сэлбэх баталгаа болох юм. Хятадын Сансрын шинжлэх ухаан техникийн корпорацын 5-р хүрээлэнгийн Тяньжөү-1 ачааны сансрын хөлгийн ерөнхий дизайнер Бай Миншэн хэлэхдээ:

"Нисэх онгоц агаарт шатахуун нэмэхтэй төстэй, байлдааны нисэх онгоц хол нисэхэд замдаа шатахуун нэмэх шаардлагатай байдаг. Сансрын станц ч адилхан. Сансрын станц тойрог замд урт хугацаагаар нисэхэд тухайлбал арваад жилийн хугацаанд шатахуун нь хорогдож байдаг учраас түүнийг нөхөх шаардлагатай. Ачааны сансрын хөлөг энэ үүргийг биелүүлж, сансрын станц урт хугацаагаар нисэхийг дэмжих ёстой юм."

Энэ удаа шатахуун нэмэх ажил 5 хоног үргэлжилсэн бөгөөд нөхөх хоолойг шалгаж, Тяньгүн-2-ын исэлдүүлэгч хадгалах банкны хийг хурааж авах, шатахуун нэмэх зэрэг нарийн төвөгтэй, чухал үйл явцыг биелүүлсэн байна. Эх газрын ажилтны оновчтой удирдлагаар, Тяньжөү-1, Тяньгүн-2 бүх явцыг тойрог замд гүйцэтгэжээ.

Бээжингийн сансрын нислэгийн хяналтын төвийн ерөнхий инженер Цүй Шяо Фэн танилцуулж хэлэхдээ, энэ удаа хоёр нисэх аппарат холбогдохдоо нарийн оновчтой байх, газраас хяналт тавихад ч өндөр шаардлага тавьсан байна.

Тойрог замд шатахуун нэмэх техникийг зөвхөн ОХУ, АНУ зэрэг цөөн хэдэн орон эзэмшсэн бөгөөд зөвхөн ОХУ практикт хэрэгжүүлээд байлаа.

Тяньжөү-1 бол Хятадын анхны ачаа тээврийн сансрын хөлөг юм. 4-р сарын 20-нд Хятадын Вэньчаны дагуул хөөргөх төвөөс хөөрч, 22-нд Тяньгүн-2 лабораторитой амжилттай холбогджээ. Төлөвлөгөө ёсоор 6-р сарын сүүлээр Тяньжөү-1 тойрог замд шатахуун нэмэх 2 дахь туршилт хийж, техникийн амжилтаа бататгах болно.

Тяньжөү-1-ийн нислэгийн үүрэг нь нисгэгчтэй сансрын төслийн сансрын лабораторийн туршилтын эцсийн үүрэг бөгөөд сансрын станцын төслийн дараагийн үүргээ биелүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үүний амжилтад хүрсэн нь Хятадын нисгэгчтэй сансрын төслийн хоёр дахь алхмаа сайн хийж, Хятад улс сансрын станцын эрин үед орсныг бэлгэдэж байна.

Шатахуун нэмэх явц ээдрээтэй, бүтэц нь нарийн төвөгтэй бөгөөд, Тяньжөү, Тяньгүн хоёр нисэх апарат тус тусдаа шатахуун нэмэх хоолой, удирдлагын тоног төхөөрөмжтэй тул холбогдож байж шатахуун нэмдэг байна. Шатахуун нэмэх явц сансрын жингүйдлийн нөхцөлд шингэн бодис, хийн урсгал газар дэлхийтэй адилгүй байдаг. Сансрын уудамд энэ бүхэн оновчтой байхыг шаарддаг. Тяньжөү-1, Тяньгүн-2 нисэх аппарат цагийн хувьд нарийн оновчтой, удирдлагын үйлдэл нь ч оновчтой, дамжуулах хоолой дахь шингэн, хийн бодис аль үед ямар үйлдэл хийхийг маш нарийн тооцох ёстой.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе