• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Авилгатай тэмцэх шийдвэр өөрчлөгдөхгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 17:29:00

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 28-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд авилгатай тэмцэх асуудлын тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулж, ГХЯ болон гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газар авилгатай тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж, гадаад руу оргон зайлсан гэмт хэрэгтнийг баривчилж, авилгаар олсон мөнгийг нь хураах "Тэнгэрийн сүлжээ"-г бат бэх байгуулна гэжээ.

Тэрээр: Авилгатай тэмцэх Хятадын засгийн газрын шийдвэр өөрчлөгдөхгүй, авилгыг эрс хориглох зорилт өөрчлөгдөөгүй гэжээ.

Одоогийн байдлаар, баривчлахаар мэдэгдсэн, гадаад руу оргон зайлсан гэмт хэрэгтнүүдийн 40-ийг нь баривчилсан бөгөөд Хятад улс 59 улс оронтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 48 улстай эх оронд нь буцаах гэрээ байгуулсан юм.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе