• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Оросын гадаад хэргийн дэд сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 15:40:13

4-р сарын 27-нд Нью Йоркт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Солонгосын цөмийн асуудлаарх сайд нарын хэмжээний нээлттэй хуралд оролцож буй Хятадын гадаад хэргийн яамны сайд Ван И Оросын гадаад хэргийн дэд сайд Гатиловтой уулзлаа.

Ван И: Хятад, Орос бол бүх талын стратегийн хамтын ажиллагааны түнш. Хоёр тал олон улсын үйл хэргийн явцад нягт ойлголцон, зохицон ажиллах болно. Өдгөө Солонгосын хойгийн байдал улам хурцдаж, цаашид хяналтаас гарах аюултай байна. Хятад улс хоёр замаар зэрэг явах, хоёр тал түр зогсох санал дэвшүүлсэн нь Оросын талын саналтай яв цав нийцэж байна. Хоёр тал Солонгосын цөмийн асуудлыг зохицуулах асуудлын талаар үргэлжлэн нягт ойлголцож болох юм гэжээ.

Өнөөгийн байдлаар талууд НҮБ-ын холбогдох тогтоолыг бүрмөсөн хэрэгжүүлэх ёстой. Нэг талаар Умард Солонгосын пуужин хөгжүүлэх үйл явцыг хязгаарлаж, нөгөө талаар энхийн хэлэлцээг ахиулахаа эрчимжүүлж, Солонгосын цөмийн асуудлыг яриа хэлэлцээний зөв замд эртхэн оруулах ёстой гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе