• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын хоёр армийн стратегийн 19 дэх зөвшилцөл болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-28 10:14:39

Синьхуа агентлагийн мэдээ: Цэргийн Төв Зөвлөлийн Нэгдсэн Жанжин Штабын орлогч дарга Шао Юаньмин 27-нд Москва хотноо Оросын Ерөнхий Жанжин Штабын нэгдүгээр орлогч Сергей Руцкойтай хамт Хятад, Оросын хоёр армийн стратегийн 19 дэх зөвшилцлийг даргалжээ.

Мөн өдөр, Шао Юаньмин Москвагийн Олон улсын аюулгүйн байдлын 6-р хуралд оролцож үг хэлжээ. Тэрээр: Хятадын арми гадаадад цэргийн харилцааг бүх талаар хөгжүүлж, стратегийн итгэлцлийг нэмэгдүүлж, армийн хамтын ажиллагааг гүнзгий ахиулж, хамтын аюулгүйн байдлыг бэхжүүлж, олон улсын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, дэлхий болон бүс нутгийн энх тайвныг хамгаалах болно гэжээ.

\Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе