• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгаль орчны яам энэ оны байгаль орчны өдөрлөгийн гол сэдвийг нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-28 10:16:02

Байгаль орчин хамгаалах хуульд жил бүрийн 6-р сарын 5-ныг байгаль орчны өдөрлөг болгохоор тогтжээ. Байгаль орчныг хамгаалах яам 27-нд энэ оны байгаль орчны өдөрлөгийг "Цэвэр ус, цэнхэр тэнгэр бол бидний ирээдүй" уриан дор явуулахаар тогтжээ.

Байгаль орчны яамны албаны хүний танилцуулснаар, ХКН-ын 18-р их хурлаас хойш, ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах асуудлыг ихэд хүндэтгэж, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг улс орны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан бөгөөд инноваци, зохицуулалт, ногоон, нээлттэй, хөгжлийн бүтээмжийг хамтаар эдлэх хөгжлийн 5 ойлголт дэвшүүлж, Хятадын экологи, байгаль орчны чанар аажмаар сайжирсан байна. Гэвч ерөнхий байдлаас харахад, Хятадын экологи соёл иргэншлийн бүтээн байгуулалт, байгаль орчныг хамгаалах явдал нь мөн л эдийн засаг нийгмийн хөгжлөөс хоцорч, зарим газарт эдийн засгийн хөгжлийг чухалчилж, байгаль орчныг хамгаалах ажлыг хөнгөвчилж байна. Экологи, байгаль орчны чанар нь ард түмний хүсэл эрмэлзэлтэй их зөрөөтэй байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, байгаль орчны өдөрлөгийн хугацаанд, Байгаль орчны яам байгаль орчныг хамгаалах тухай иж бүрэн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

\Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе