• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Д.Трамп : Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулахад түлхүү анхаарч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-28 15:32:06
27-нд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа: АНУ, БНАСАУ-ын хооронд их хэмжээний мөргөлдөөн гарч болзошгүй боловч Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулахад би түлхүү анхаарч байна гэжээ.

Д.Трамп мөн өдөр Рейтерс агентлагт өгсөн ярилцлагадаа: БНАСАУ бол АНУ-т тулгарч буй хамгийн том сорилт юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлын улмаас АНУ, БНАСАУ-ын хооронд их хэмжээний мөргөлдөөн гарч болзошгүй. Гэвч би энэ асуудлыг энхийн аргаар зохицуулахыг улам хүсэж байна гээд Солонгосын хойгийн цөмийн асуудлыг дипломат аргаар зохицуулахад хүнд асуудлууд тулгарч байна гэжээ. Тэрээр мөн Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахын төлөө Хятад улсын гаргасан хүчин чармайлтыг нотолсон байна.

26-нд Америкийн Цагаан ордон, Солонгост тавьж буй эдийн засгийн хоригоо эрчимжүүлэх, дипломат дарамт өгөхийг уялдуулсан арга хэлбэрээр Солонгосын хойгийн цөмийн асуудлыг зохицуулахыг АНУ эрэлхийлж байна. Америкийн тал хэлэлцээгээр энэхүү зорилтыг биелүүлэхэд нээлттэй байр суурь авч байгаа боловч АНУ болон холбоотныхоо аюулгүй байдлыг баталгаажуулах бэлтгэл хийгээд байна гэжээ.\Гэрэлт орчуулав\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе