• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзсан тохиолдолд нээлттэй хэлэлцээ хийнэ гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 15:51:40
27-нд БНСУ-ын ГХЯ: БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзсан тохиолдолд нээлттэй хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгджээ.

БНСУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чо Юне-Хаук АНУ-ын засгийн газрын гаргасан Солонгосын хойгийн тухай тайланг үндэслэн: БНАСАУ-ын хувьд цөмийн зэвсгээс татгалзах нь хамгийн зөв зам гэдгийг ухаарах ёстой. Гагцхүү тэгсэн тохиолдолд нээлттэй яриа хийх боломжтой гэжээ.

26-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Жеймс Маттис, Үндэсний тагнуулын газрын дарга Дэн Пейс нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд: АНУ Олон улсын нийгэмлэгтэй хамтран БНАСАУ-ын засгийн газарт дарамт үзүүлж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахаар ятгахыг хичээж байна гэжээ.

Далайнтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе