• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтөд ахиц гаргана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-28 11:06:01
Энэ онд хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг ахиулах талаар шинэ амжилт тогтоохын зэрэгцээ, гол салбар, чухал хэсгийн өөрчлөлтийг эрчимжүүлэхийг энэ оны эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн гол тал болгосон тухай сэтгүүлч 27-нд хуралдсан "Хятадын 2017 оны эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн тухай ажлын хуралдаан"-аас мэдээллээ.

2017 он бол өөрчлөлт шинэчлэл, ялангуяа хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх жил юм. Төв засгийн газрын ажлын байршуулалтын дагуу, энэ онд эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн явцыг тогтвортой ахиулахыг ажлын ерөнхий чиглэл, зарчим болгож, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг ахиулахыг гол тал болгон, эдийн засгийн хөгжилд хүч сэлбэх чанартай, нийгмийн шударга байдалд ашигтай, иргэдийн ашиг тусыг нэмэгдүүлэх, олон нийтийн идэвхийг дайчилж чадах өөрчлөлтүүдийг хийж, гол талыг чухалчлан, хүндрэлүүдийн ард гарч, өөрчлөлтийн үр ашгийг дээшлүүлэх юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе