• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх тухай Хятадын байр суурийг тодорхойлов 

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-29 15:23:23
4-р сарын 28-нд Нью-Йорк хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайд нарын хэмжээний нээлттэй хуралд оролцохын өмнө гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан үг хэллээ. Тэрээр. Өдгөө Солонгосын хойгийн байдал хурцадмал байгаа учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлаар сайд нарын хэмжээний хурал хийх нь шаардлагад нийцэж байгаа гэжээ.

Ван И: Байдал яаж ч эргэсэн Хятад улс Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хоёр үндсэн чиглэлийг ямагт баримталдаг: Нэгд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, цөмийн зэвсгийн үйл олноор түгэхээс сэргийлэх олон улсын тогтолцоог хамгаална. Хоёрт, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, үймээн, дайн дэгдээхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэлцэл зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх замыг баримтална. Энэ бол цорын ганц зам, ухаалаг сонголт юм гэжээ.

Хятад улс сүүлийн үед "хоёр замаар зэрэгцэн замнах" үзэл санааг дэвшүүлсэн бөгөөд эхний алхамд "хоёр зүйлийг түр зогсоох" санаачилга гаргажээ. Энэ нь олон улс орны дэмжлэг талархлыг хүлээж байна. Талууд нарийн нямбай судлахыг хүсэж байна гэж Ван И хэллээ.

Тэрээр: Өнөөдрийн хурлаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэрэг асуудлыг авч хэлэлцэн, шинэ нийтлэг ойлголтод хүрэхийг хүсэж байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе