• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хуралд оролцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-29 09:35:40

4-р сарын 28-нд Нью-Йорк хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайд нарын хэмжээний нээлттэй хуралд оролцон, Хятадын улсын нэрийн өмнөөс үг хэлсэн байна.

Тэрээр: Сүүлийн үед Солонгосын хойгийн байдал хурцдаж, үүнд Олон улсын хамтын нийгэмлэг анхаарал хандуулж, сэтгэл түгшиж байна. Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хатуу хэрэгжүүлж, эвлэрч, хэлцэл хийх замаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх замд оруулахын төлөө хичээн зүтгэнэ гэдгээр талууд нийтлэг ойлголтод хүрсэн гэжээ.

Ван И: Байдал яаж ч эргсэн Хятад улс Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хоёр үндсэн чиглэлийг ямагт баримталдаг: Нэгд, цөмийн зэвсэггүй болгох зорилтоо баримтлах. БНАСАУ цөмийн зэвсэг бүтээхийг Хятад улс эрс эсэргүүцэж, Аюулгүйн зөвлөлийн энэ тухай тогтоолыг шуурхай хэрэгжүүлнэ. Хоёрт, хэлцэл зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх замыг баримтална. Энэ бол цорын ганц зам, ухаалаг сонголт юм гэжээ.

Хятад улс сүүлийн үед "хоёр зүйлийг түр зогсоох" санаачилга дэвшүүлсэн нь шударга, зүй ёсонд нийцэх бөгөөд ажил хэрэгчээрээ олон улс орны дэмжлэг талархлыг хүлээж байна гэж Ван И онцлов.

Тэрээр: Талууд, ялангуяа Солонгосын хойгийн асуудалд шууд холбогдох тал, тухайлбал БНАСАУ, АНУ үнэн сэтгэлээр зөвшилцөж, хэлцлийн замналыг дахин эхлүүлэхийг бид уриалж байна. АНУ, БНСУ-д пуужингийн эсрэг THAAD системийг байгуулахыг Хятад улс эрс эсэргүүцэж, талууд энэ үйл явцыг даруй зогсоохыг шаардаж байна гэж дахин онцоллоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе