• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Японы ГХ-ны сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-29 10:10:05

4-р сарын 28-нд Нью-Йорк хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайд нарын хэмжээний хуралд оролцох үедээ Японы ГХЯ-ны сайд Фумио Кишидагийн хүсэлтээр түүнтэй уулзжээ.

Ван И: Хоёр тал хоёр орны ахмад үеийн тохиролцсон нийтлэг ойлголтыг эргэн санаж, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг хамгаалах ёстой. Харамсалтай нь сүүлийн үед Япон хоёр талын болон олон талт салбарт Хятад улсын ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар назгай арга хэмжээ авч, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулан, хоёр талын харилцааг сайжруулах боломжийг хохироож байна. Хоёр тал ижил чиглэлээр замнаж, эдийн засаг, иргэдийн харилцаа, залуус, соёлын харилцааг нэмэгдүүлэн, итгэлцлээ сэргээхэд бодит үйл явдлыг илүү хийх ёстой гэжээ.

Фумио Кишида: Хятад улстай харилцаагаа тасралтгүй сайжруулж, хоёр орны харилцааны идэвхтэй талыг өргөтгөн, зөрчлөө зүй зохистой тогтоон барихад Япон улс бэлэн байна гэжээ.

Хоёр тал Солонгосын хойгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе