• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Солонгосын хойгийн цөмийн асуудлыг шийдвэрлэх тухай Хятадын байр суурийг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-29 10:50:20

4-р сарын 28-нд Хятадын ГХЯ-ны сайд Ван И Нью-Йоркт Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн сайдын зэрэглэлийн нээлттэй хуралд оролцохоос өмнө гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан үг хэллээ. Тэрээр, өдгөө Солонгосын хойгийн байдал хурцадмал байгаа учраас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр тусгай энэ асуудлаар сайдын зэрэглэлийн хурал хийх нь шаардлагад нийцэж байгаа гэжээ.

Ван И хэлэхдээ, байдал яаж өөрчлөгдсөн ч Хятад улс Солонгосын хойгийн цөмийн асуудлаар хоёр үндсэн чиглэлийг ямагт баримталдаг: Нэгд, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, цөмийн зэвсэг үйл олноор түгэхээс сэргийлэх олон улсын тогтолцоог хамгаална. Хоёрт, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, үймээн дайн үүсэхийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэлцэл зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэх замыг баримтална. Энэ бол цорын ганц зам бөгөөд ухаалаг сонголт юм гэжээ.

Хятад улс сүүлийн үед "хоёр замаар зэрэгцэн замнах" үзэл санааг дэвшүүлсэн бөгөөд эхний алхамд "хоёр зүйлийг түр зогсоох" санаачилгыг гаргажээ. Энэ нь улмаар олон улс орны дэмжлэг талархлыг хүлээж байна, талууд хянамгай судлахыг хүсэж байна гэж Ван И хэллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өнөөдрийн хурлаар Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхээр шийдвэрлэх арга замыг хайх зэрэг асуудлыг авч хэлэлцэн, шинэ нийтлэг ойлголцолд хүрэхийг хүсэж байна гэжээ. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе