• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-29 14:48:56

4-р сарын 28-нд Нью Йорк хотноо Хятадын Гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Солонгосын цөмийн асуудлаарх сайд нарын хэмжээний нээлттэй хуралд оролцохдоо НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериштай уулзлаа. Ван И эн тэргүүнд Хятадын удирдагчдын түүнд дэвшүүлсэн мэндчилгээг уламжлаад: Таныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг авснаас хойш НҮБ шинэ уур амьсгалтай болж, шинэ санаа, шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж байна. Хятад улс НҮБ-аар гол болгосон олон талт үзлийг дэмжиж, өдгөөгийн өөрчлэлт, донсолгоотой байдалд НҮБ олон улсын хамгийн их нэр хүндтэй байгууллагын хувьд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, хүн төрөлхтний дэвшлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Ван И: Энэ оны 1-р сард Женев дэх үндэстнүүдийн ордонд Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамт байгуулах тухай чухал үг хэлж, дэлхийн дахин хамтран ажиллаж хамт ашиг хүртэх эрин үеийн хүчтэй дуу хоолойг сонордуулсан юм. Нэг бүс нэг зам санаачилга бол дэлхийн эдийн засгийн даяаршлыг ахиулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг ахиулах үр ашигтай практик бөгөөд Олон улсын хамтын нийгэмлэгээс дэмжлэг авсан юм. Ерөнхий нарийн бичгийн дарга та нэг бүс нэг замын олон улсын хамтын ажиллагааны форумд оролцохыг Хятад улс хүсэж байна. Энэ форумаар дамжуулж Олон улсын хамтын нийгэмлэгт хамтран ажиллаж хамт ашиг хүртэх идэвхтэй дохио өгөхийг бид хүсэж байна. Бид энэ боломжийг ашиглан НҮБ болон талуудтай 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе