• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Америкийн төрийн нарийн бичгийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-29 15:09:40

4-р сарын 28-нд Нью-Йорк хотноо Хятадын гадаад хэргийн сайд Ван И НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс зохион байгуулсан "Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх сайд нарын хэмжээний нээлттэй хэлэлцүүлэг"-т оролцох үеэр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзлаа.

Ван И: Хятад Америк хоёр орны төрийн тэргүүний Мар-а-Лаго эдлэнд хийсэн түүхэн уулзалт бүрэн дүүрэн амжилттай болж, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ гараагаа эхлүүллээ. Хоёр тал нягт хамтран ажиллаж, Трамп ерөнхийлөгч энэ ондоо багтаан Хятад улсад төрийн айлчлал хийхэд сайтар бэлтгэх хэрэгтэй. Хятад, Америк хооронд дээд зиндааны зөвшилцөл хэлэлцээний 4 механизм байгуулаад байгаа болохоор хоёр тал эдгээрийг даруй ажиллуулж, улам олон нийтлэг ойлголтод хүрч, санал зөрөлдөөнөө сайтар хянаж, хоёр орны харилцааг шинэ эрин үед эрүүл тогтвортойгоор хөгжүүлэхийг баталгаажуулах ёстой гэжээ.

Рекс Тиллерсон: Ван И сайд Нью-Йоркт ирж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх сайд нарын хэмжээний хэлэлцүүлэгт оролцож байгаад талархал илэрхийлье. Трамп ерөнхийлөгч, Ши Жиньпин дарга нарын Мар-а-Лаго эдлэн дэх уулзалтыг Америкийн тал өндрөөр үнэлж, энэхүү уулалт хоёр орны харилцааг саадгүйр хөгжлийн шинэ гараанд авчирсан хэмээн үзэж байна. Мөн хоёр тал Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлээд байгаад Америкийн тал сэтгэл өндөр байгаа ба олон салбарт дээд зиндааны хэлэлцээ хийж, солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх замаар төрөл бүрийн өрсөлдөөн сорилтыг зохицуулахыг хүсэж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе