• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жолоодох чиглэлийн талаар тохиролцов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-30 15:32:29

29-нд Их Британиас гадна Европын Холбооны 27 орны удирдагч хуралдаж, Их Британи "Европын Холбооноос гарах" хэлэлцээрийн асуудлаар зөвшилцөв. Хурлын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Европын Холбооны зөвлөлийн дарга Дональд Туск хэлэхдээ, Европын Холбооны 27 орон, Их Британитай "Европын Холбооноос гарах" тухай хэлэлцээрийн удирдамжийн талаар тохиролцов гэжээ.

Дональд Туск хэлэхдээ, 27 орны удирдагч дээд хэмжээнд нэгдэж, удирдамжийн баримт бичгийг богино хугацаанд батлав гэжээ. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Европын Холбоо үе шаттай хэлэлцээний арга барилыг хэрэгжүүлэх болно. Энэ нь даруй Европын Холбоо хийгээд Их Британий хойшдын харилцааг зөвшилцөхөөс өмнө, хоёр тал иргэдийн эрх ашиг, санхүү болон хил хязгаар зэрэг асуудлаар хэлэлцэхдээ ахиц дэвшил гаргах болно гэжээ.

Их Британи хийгээд Европын Холбоо хоёр жилийн хугацаанд "Европоос гарах" тухай хэлэлцээг дуусгах юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе