• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Их Британийн гадаад хэргийн сайдтай саналаа солилцов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-30 15:54:37

28-нд Хятадын гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк хотноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Солонгосын хойгийн асуудлаарх сайд нарын нээлттэй хуралд оролцохдоо, Их Британийн гадаад хэргийн сайд Борис Жонсонтой уулзаж, Солонгосын хойгийн цөмийн асуудлаар саналаа солилцов.

Өдгөө Солонгосын хойгийн байдал хурцдаж, хяналтаасаа алдах аюултай байна. НҮБ-ын аюулгүйн зөвлөл сайд нарын хурал хуралдуулж буй нь шаардлагатай бөгөөд талууд цөмийн зэвсэггүй байх зорилтыг баримталж, Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг чанд хэрэгжүүлж, БНАСАУ-ын цөмийн төлөвлөгөөг хазаарлан зогсоох хэрэгтэй. Түүнчлэн хэлэлцээний арга замаар зохицуулахыг хичээж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энх тайвнаар зохицуулах замналд оруулах хэрэгтэй гэж санал нэгтэй үзэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе