• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургууль хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-30 16:18:24

БНСУ-ын тэнгисийн цэргийн 29-нд мэдээлснээр, Америкийн Карл Винсон нисэх онгоц тээгч хөлөг онгоц мөн өдөр Солонгосын хойгийн зүүн тэнгист БНСУ-ын тэнгисийн цэрэгтэй хамтран нэгдсэн цэргийн сургуулилт хийв.

БНСУ-ын хэвлэлийнхэн тэнгисийн цэргийн мэдээллээс иш татаж тэмдэглэхдээ, сургуулилт тухайн нутгийн цагаар 29-ний өдрийн 18 цагт эхэлж, өнөөгийн аюулгүй байдлын хүрээнд Солонгос, Америкийн холбоотны цэргийн бэлтгэл байдлыг эрчимжүүлэх зорилготой гэв.

БНСУ-ын тэнгисийн цэрэг сургуулилтын бодитой хөтөлбөрийг танилцуулаагүй. Хэвлэлд мэдээлснээр, уг сургуулилт ирэх долоо хоног хүртэл үргэлжилж магадгүй бөгөөд сургуулилтын гол агуулга нь пуужингаас хамгаалахтай холбоотой тандах, мөрдөх, пуужингаас хамгаалах зэрэг багтаж байна гэв.

Америкийн Карл Винсон нисэх онгоц тээгч хөлөг онгоц саяхан мөн Номхон далайн баруун хэсэгт Японы тэнгисийн өөрийгөө хамгаалах ангитай нэгдсэн сургуулилт хийжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе