• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Конгрессын хоёр нам засгийн газрын төсвийн асуудлаар санал нэгджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-05-01 15:52:15

Америкийн мэдээллийн хэрэгсэл 4-р сарын 30-нд мэдээлснээр, АНУ-ын Бүгд Найрамдах Нам, Ардчилсан Намын конгресс дэх гишүүд мөн өдөр засгийн газрын төсвийн асуудлаар санал нэгдлээ. Хэрэв энэ төсөв батлагдвал Америкийн засгийн газар 9-р сар хүртэл ажиллах эрхтэй болох юм гэжээ.

"Вашингтон Пост" сонинд мэдээлснээр, энэ төсөвт 12.5 тэрбум ам.доллар бүхий шинээр нэмсэн цэргийн зардал, 1.5 тэрбум ам.доллар бүхий төсвийг хилийн аюулгүй байдлыг чангатгахад ашиглах тухай агуулга багтжээ. Өөр нэгэн мэдээллийн эх сурвалжид мэдээлснээр, энэ төсвийн нийт хэмжээ ойролцоогоор 1 триллион ам.доллар гэсэн байна.

Эх сурвалжид мэдээлснээр, уг төсөв нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын цэргийн зардлыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг хангасан. Гэтэл Америк, Мексикийн хилд хана барих хөрөнгө мөнгө олгоогүй. Түүнчлэн Дональд Трампын шаардсан ёсоор засгийн газрын зарим байгууллагын үйл ажиллагааны зардлыг хасаж бууруулаагүй гэсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе